Open Academy 2024 Project
The Mongolian Contemporary Art Center, a twenty-year-old non-governmental organization, was established in 2002. It has aimed to deliver contemporary art programs to nurture modern Mongolian art, provide policy support for artists engaged in modern art, and train emerging artists.
Since its inception, the center has competently organized modern art galleries and independent exhibitions of both local and international artists. It has also hosted international art initiatives such as Art Camp, Open Academy, Bare House, and ZUUN Art.
As part of the 50th anniversary of Mongolia-Germany diplomatic relations, Suzanne Jakob, a German academic researcher, and curator, was invited to deliver an address on "Art—Public Spheres" to the art studies students of the National University of Mongolia and the University of Arts and Culture at the behest of the Blue Sun Contemporary Art Center and with the support of the Goethe Institute in Mongolia.
The Open Academy program is the framework for this event, which includes four lectures and a public art performance between September 20-27, 2024. The public art performance would be staged at Juulchin Street from the Mongol Bank crossroad to the Urt Tsagaan crossroad and the Zanabazar Fine Art Museum and Natural History Museum of Mongolia, where particular features would be explored. The Juulchin Street will host the urban exploration and performance art event on Wednesday, September 25, 2024, from 8:00 p.m. to 10:00 p.m.
This public art performance will feature music, dance, and sports activities. Artists will initiate the performance, but it is open for casual interest group participation.
OPEN ACADEMY PROGRAM
Sep.20, 2024 Friday
Time: 2.20 pm – 3.50 pm NUM, department 2, 3rd-floor #343
/over 120 students & artists/ - with translation.
Sep. 23, 2024 Monday
Time: 2 pm – 3.30 pm MUCA, department 2, 1st floor #104
/about 20 students & artists/
Time: 4 pm – 6 pm Exploration walk to the Juulchin street
/about 20 students & artists/
Sep. 24, 2024 Tuesday
Time: 1 pm – 2.30 pm MUCA, department 2, 3rd floor #309
/over 50 students & artists/ - with translation.
Time: 3 pm – 4.30 pm MUCA, department 2, 1st floor #104
Sep. 25, 2024 Wednesday
Time: 8 pm – 10 pm Juulchin Street, between Mongol Bank and Urt Tsagaan crossroads
/20 students & artists/
ART AND PUBLIC SPHERES
Public Art is an umbrella term that describes a broad spectrum of art-related practices, particularly those in urban spaces. Public Art emerged in the 1960s, accompanied by a democratic spirit of optimism and the demand for «Kunst für Alle» /“Art for Everyone.” As part of the Open Academy, the academic researcher and curator Susanne Jakob (Stuttgart/Germany) will give a historical overview of the development of Public Art in Western Europe and the emergence of different variants from the 1960s to the present. A practical part will follow the theoretical seminar in a selected neighborhood in Ulaanbaatar.
Here, the participants will gain experience in urban research and site exploration to develop an artistic concept for this neighborhood.
Starting Date:
Friday, September 20, - 2 p.m-6 p.m
Requirements:
Basic knowledge of English.
Supported by:
Blue Sun Contemporary Art Center of Mongolia & Goethe Institute Mongolia.
Монгол хэлээр
Монголын Орчин Үеийн Урлагийн ХӨХ Нар Төв нь 2002 онд үүсэн байгуулагдсан. Монголын орчин үеийн урлагийг хөгжүүлэх, орчин үеийн урлагаар бүтээл хийдэг уран бүтээлчдийг бодлогоор дэмжих, шинэ залуу уран бүтээлчдийг бэлдэх зорилготойгоор контемпорари урлагийн хөтөлбөрүүдийг боловсруулан хэрэгжүүлж, Монголын орчин үеийн урлагийг олон улсад таниулах, мөн урлагаар дамжуулан нийгэмд нөлөөлөх олон үйл ажиллагааг хэрэгжүүлсээр ирсэн 20 жилийн түүхтэй төрийн бус байгууллага юм.
Тус төв нь 2003 оноос Контемпорари арт галерей бий болгон, гадаадын болон дотоодын уран бүтээлчдийн бие даасан болон хамтарсан үзэсгэлэн, түүнчлэн Art Camp, Open Academy, Bare House, Зүүн Арт зэрэг олон улсын урлагийн хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлсээр ирсэн.
Энэ удаа Хөх Нар Орчин Үеийн Урлагийн төвийн санаачилгаар Монголын Гёте Институт дэмжлэгээр Монгол Германы дипломат харилцаа үүссэний 50 жилийн ойн хүрээнд ХБНГУ-ын академич судлаач, куратор Сюзанна Якобыг урьж Монгол Улсын Их сургуулийн урлаг судлалын оюутнууд, Соёл Урлагийн Их Сургуулийн Дүрслэх Урлагийн Дээд Сургуулийн оюутнуудад Орчин Үеийн урлаг - Олон нийтийн урлагийн тухай лекц тавих гэж байна. Уг Open Academy хөтөлбөр нь 2024.09.20-27-ны хооронд 4 удаа болох бөгөөд лекцийн хүрээнд Олон нийтийн урлаг - Үйлдлийн урлагийг Улаанбаатар хотын Жуулчны гудамж буюу Монгол Банкнаас Урт цагаан хүртэлх уулзвар, мөн Байгалийн түүхийн музей түүний эргэн тойрон, Г. Занабазарын музейн эргэн тойронд байрлах орон зайн онцлог шинж чанарыг олж мэдэхийн тулд хотын хайгуул хийх болно.
Энэхүү хот суурин газрын судалгаа болон үйлдлийн урлагийн үйл ажиллагааг 2024 оны 9-р сарын 25-ны Лхагва гарагт 20.00-22.00 цагийн хооронд Жуулчны гудамжид зохион байгуулах юм. Уг үйлдлийн урлагт хөгжим, бүжиг, спортын үйл хөдлөлийг багтаасан байна. Түүнчлэн энэ үйл ажиллагааг уран бүтээлчид эхлүүлж байгаа ч оролцох хүсэлтэй хэн бүхэнд нээлттэй байх юм.
OPEN ACADEMY ХӨТӨЛБӨРД:
01
Лекц
2024.09. 20 Баасан гариг
Цаг: 14.20 -15.50 МУИС, 2-р байрны 3-р давхар, #343 тоот
/120 гаруй оюутан, уран бүтээлч/ - Орчуулагчтай.
02
Лекц
2024.09. 23 Даваа гариг
Цаг: 14.00 -15.30 СУИС, 2-р байрны 1-р давхар, #104 тоот
/20 гаруй оюутан, уран бүтээлч/
Цаг: 16.00-18.00 хооронд Жуулчны гудамж руу алхах, судалгаа хийх
/20 гаруй оюутан, уран бүтээлч/
03
Лекц
2024.09. 24 Мягмар гариг
Цаг: 13.00-14.30 СУИС, 2-р байрны 3-р давхар, #309 тоот
/50 гаруй оюутан, уран бүтээлч/ - Орчуулагчтай.
Цаг: 15.00-16.30 СУИС, 2-р байрны 1-р давхар, #104 тоот
04
Лекц аялал
2024.09.25 Лхагва гариг
Цаг: 20.00-22.00 Жуулчины гудамж, Монгол Банкнаас Урт цагаан хүртэлх уулзвар хооронд